УИХ-ын дарга Д.Амарбаясгалан яг одоо сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар тайлбар мэдээлэл хийж байна. Тэрбээр “МАН-ын даргад нэр дэвших үедээ би та бүхэнд амласан, асуултад длгэрэнгүй хариулт өгнө гэж. Тэр дагуу өнөөдөр энэхүү уулзалтыг хийж байна. Ийм зүйл болохыг би мэдэж байсан, өнгөрсөн хугацаанд маш олон төрлөөр баримт үзүүлэхгүйгээр магадгүй, "болзошгүй" гэдэг үндэслэлээр гүтгэлэг тарааж ирлээ. Энэ бүгдэд хариулт өгөхөөс гадна сүүлийн арван жилд Монголын улс төрд юу өрнөөд байгаа юм, яагаад энэ улстөрчдийн дунд, улс төрийн намуудын дунд асуудал үүсээд байна вэ гэдэгт хариулт өгөхөөр зорьж ирлээ” гэв. Ийнхүү сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
- Танай нам хагаралтай байна. Тантай холбоотой хоёр гурван хүнийг АТГ барьж хорьсон гэдэг үнэн үү. “Админерал” компанитай та холбоотой юм биш үү?
-Би өөртэйгээ нэр холбогдоод байгаа хүмүүсийн талаар АТГ-т бичиг явуулаад мэдээлэл авсан. Намайг Х.Мандбаяртай холбосон, шалгаад харилцан хамааралгүй байна гэсэн хариу өгсөн. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгэтэй холбоотой байна гэсэн хамааралгүй гэсэн. Шүүхэд бас хандсан,шийдвэр гарсан. “Админерал” гэдэг компанитай мөн хамааралгүй юм гэдэг анхны шатны шийдвэр гарсан. ЗГХЭГ-ын дарга байх үеэс эдгээр асуудалтай холбогдсон үеэс шүүх, тагнуул, цагдаа гээд байгууллагад долоон удаа гомдол гаргасан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл миний гаргасан нэг ч гомдлыг хэлэлцдэггүй. Манай эхнэрийг таван сая ам.доллар дансаараа авсан гэдэг талаар гадаадын вэб сайтад тавьсан асуудлаар хандахад Тагнуулын байгууллага хариу өгдөггүй. Цагдаагийн байгууллагад хандсан мөн хариу өгдөггүй. Энэ бүгдийн цаана улс төр байгаа гэдгийг би бүрэн ойлгож байгаа. МАН-д хагарал байна, нуухгүй. Энэ хагарал үе үе гарч ирдгийг нуухгүй. 2017 онд МАН хагарч байсан. Өнөөдөр мөн хагарсан.
Энэ хагарлын эздийг Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, өчигдөр мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хов зөөж амь зогоодог хүмүүсийн хийдэг ажил.
Намайг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллахад хагарал гараагүй шүү. Я.Содбаатарыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан аравхан сарын хугацаанд МАН тэр битгий хэл төрийн өндөрлөгийн төвшинд хагарал бий болсон. Энэ бол хов зөөж амиа зогоодог хүмүүсийн хийдэг ажил. Ийм учраас би хагарч бутраад байгаа намыг нэтггэхийн тулд, итгэл алдраад байгаа гишүүдийнхээ итгэлийг сэргээхийн тулд, айдаст автаад байгаа гишүүдийнхээ айдсыг дарахын тулд МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ зарласан. Хэрвээ Ц.Чулуунзагд тийм асуудалтай байсан бол хоёр жилийн өмнө барьж хорихгүй яасан юм бэ. АТГ өчигдөр 19.30 цагт 20 байцаагч цуглуулаад Д.Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20- иор нь жагсаагаад түүх архив үүсгэх гэж үзсэн.
Энэ асуудлыг би Я.Содбаатар даргад намын асуудлаа нам дотроо шийдэх ёстой шүү. Намайг дэмжинэ гэж байгаа гишүүдэд хавтаст хэрэг нээх замаар түүхийг нь судлах замаар дарамт үзүүлэх гэж байгаа бол үүн дээр би тултал үзнэ шүү гэдгээ мэдэгдсэн.
Ингэж ярьснаас 20 минутын дараа АТГ бүх зүйлээ зогсоосон. Надад гэрч, баримт байгаа. Энэ бол бүх юм хэрээс хэтэрснийг харуулж байгаа үйл явдал юм. .Энхбаяр өнөөдөр яагаад өширхөөд байгаагийн нэг шалтгаан нь Н.Өнөрцэцгийг барьж хорих гэж байхад нь болио, бид ийм замаар явж болохгүй гэдгийг илэрхийлж байсан. Тухайн үеийн уулзалтад Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Г.Занданшатар, Б.Энхбаяр байсан. Тэр үед Оюун-Эрдэнэ “Ийм замаар бид явах гэж байгаа бол бүгдээрээ ажил төрлөө өгч зайлцгаая” гэж хэлж байсан шүү гэв.
Сэтгэгдэл үлдээх