Төв номын сангийн шинэ барилга ирэх 7 хоногт нээлтээ хийнэ

Үндэсний төв номын сангийн барилга 10 дахь жилдээ баригдаж энэ жил улсын комисс хүлээн авсан. Төв номын сангийн шинэ барилга 11 давхар, нийт уншлагын 16 танхим, 530 хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Тавдугаар сарын 1-нээс уншлагын танхимуудыг нээж номын сан хөмрөгүүдийг хоёр байранд хуваахаар болжээ. 

Өнгөрсөн долоо хоногт номын сан хөмрөгийн нүүлгэлт эхэлж нийт найман хоног байхаар төлөвлөсөн бөгөөд нүүлгэлт бүрэн дуусчээ. Нүүлгэлтийг төв номын сангийн ажилчид, ахлагчид хариуцжээ. Номын сангийн шинэ, хуучин байрыг ирэх сарын 1-нд нээж үйл ажиллагаа, гэрээр ном авах үйлчилгээнүүдийг эхлүүлнэ.