Сүхбаатар дүүргийн IX хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Төслөөр нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69-ийг нь чөлөөлөөд байгаа юм.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр: “Энэ онд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж байгаа. Зураг төслийн ажил бүрэн дууссан бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн Гандан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Эдгээр томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ” гэв.
Сэтгэгдэл үлдээх