Залуучууд ахмад үеийнхнээс илүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг

Дэлхий нийтийн сэтгэцийн эрүүл мэндийг судалдаг АНУ-д төвтэй ашгийн бус байгууллага болох Sapien Labs-ийн Ази, Африк, Европ, Америк даяар явуулсан онлайн судалгаа явуулсан байна. Энэ нь хувь хүний ​​"сэтгэлийн эрүүл мэнд"-ийг үнэлэх зорилготой бөгөөд амьдрал, ажил, харилцаа холбоог тэнцвэржүүлэх зорилготой байна.

Тайлангийн ахлах зохиогч, Sapien Labs-ийн үүсгэн байгуулагч, эрдэмтэн Тара Тиагаражан "Сэтгэцийн эрүүл мэндийн хямрал нь үеэс үед нэмэгдэж, залуу насанд хүрэгчдийн сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин өссөөр байна” гэжээ. 18-34 насныханы 41 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн томоохон сорилттой тулгардаг байна.

Сэтгэцийн эрүүл мэндэд юу нөлөөлдөг вэ?

Судалгаагаар залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг дөрвөн үндсэн хүчин зүйлийг тодорхойлсон нь гэр бүлийн холбоо, оюун санааны байдал, ухаалаг гар утасны хэрэглээ, хэт боловсруулсан хүнсний хэрэглээ багтжээ.

Гэр бүлийн харилцаа муу байгаа нь залуу насанд хүрэгчдийн сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Нэмж дурдахад, анхны ухаалаг гар утсыг багаасаа хэрэглэх нь хожим нь сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Дэлхий даяар Z үеийнхний  (18-24) анхны ухаалаг гар утсаа авсан дундаж нас нь 14 байсан бол Финландад 9-өөс Танзани, Угандад 18 наснаас эхэлж байна. Европт энэ нь 12-13 насны хооронд хэлбэлздэг байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд хэт боловсруулсан хүнсний хэрэглээ нэмэгдэж, энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд мөн ихээхэн нөлөөлөх болжээ. Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа, тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч үр дүн нь сайжрахгүй байгааг судлаачид онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх