Попын хаан Майкл Жексоны амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн “Michael” намтарчилсан киноны үргэлжлэлийг хийж байгаа ажээ. Киноны анхны анги Жексоны бага наснаас эхлэн “The Jackson 5”-ын үе, бие даасан уран бүтээлээрээ дэлхийн хэмжээний од болсон замнал болон 1980-аад оны “Bad” аялан тоглолтын үеийг голчлон өгүүлсэн. Харин кино төгсөхдөө “His Story Continues” буюу “Түүний түүх үргэлжилнэ” гэсэн бичгээр төгссөн юм.
Одоогоор “Michael 2”-ын албан ёсны бүрэн үйл явдал болон зохиолыг зарлаагүй байна. Гэхдээ эхний кино 1980-аад оны сүүлээр төгссөн учраас үргэлжлэл нь Майкл Жексоны карьерын хамгийн алдартай, мөн маргаантай үеүүдийг хамрах боломжтой.
Тухайлбал, “Dangerous”, “HIStory”, “Invincible” зэрэг цомгийн үе, дэлхийн хэмжээний аялан тоглолтууд, хувийн амьдрал, гэрлэлт, хүүхдүүд болон 2009 онд нас барсан хүртэлх амьдралынх нь дараагийн бүлгүүдийг өгүүлэх боломжтой гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
"Lionsgate"-ийн мэдээлснээр “Michael 2”-ын зураг авалтыг 2027 оны сүүл эсвэл 2028 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна.
Харин киноны нээлтийг 2027 оны сүүлээс 2028 оны эхний хагас хүртэл хийхээр одоогоор тооцоолж байгаа ч яг нээлтийн огноо хараахан зарлагдаагүй байна.
Сэтгэгдэл үлдээх