300 гаруй зорчигчтой нисэх онгоц агаарын хүчтэй урсгалд оржээ

Оросын иргэний агаарын тээврийн /Аэрофлот/ компанийн Москвагаас Бангкокийн чиглэлд нислэг үйлдэж явсан онгоц хүчтэй агаарын урсгалд орсны улмаас 27 хүн гэмтсэн байна. Онгоцонд 313 зорчигч байсан бөгөөд Бонгкок хотод газардахаас 40 минутын өмнө онгоц агаарын урсгалд оржээ. Оросын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр хүнд бэртэж гэмтсэн хүн байхгүй. Гэхдээ хэд хэдэн зорчигчийн яс хугарч, гурван зорчигч хагалгаанд орсон байна. Тэнгэр цэлмэг байх үед онгоц агаарын урсгалд орсон учир нисэх багийнхан зорчигчдод анхааруулга өгч чадаагүй. Тийм учраас зорчигчид бүсээ зүүж амьжаагүй байсан болохоор бэртсэн байх гэж нисэх онгоцны нисгэгч яриж байлаа. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар /Боинг-777/-гийн нисгэгч нь 23 мянган цаг нислэг үйлдсэн туршлагатай хүн аж. /Аэрофлот/ компани нь гэмтэж бэртсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг бүрэн даахаа мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hnllmv

atorvastatin usa <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg online</a> buy lipitor