1945 оны 8 сарын 6 ны өнөөдөр 8 цаг 15 минутанд Америкийн цэргийн онгоц Хирошима хотод атомын бөмбөг хаясан бол 8 сарын 9 ны 11 цаг 2 минутанд Нагасаки хотод 2 дахь атомын бөмбөгөө хаяжээ. Хүн төрөлхтний дэндүү аймшигтай хар түүх. Доорхи зураг бол Нагасаки хотод байдаг Энхтайвны хөшөө. 10 жилийн дараа 1955 онд Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнг байгуулж уг хөшөөг бүтээжээ. Өндөр нь 9.7 метр, хүнд нь 30 тонн орчим "Энх тайвны хөшөө" нь их олон билэгдлийг агуулжээ. Баруун гараа өргөсөн нь атомын бөмбөгний аюул заналыг , зүүг гараа сунгасан нь энх тайвныг, баруун хөлөө нугалсан нь тухайн үеийн Нагасаки хотыг, зүүн хөл нь аврагдаж үлдсэн амь насыг илэрхийлж байгаа бол хагас нүдээ аньсан нь атомын бөмбөгний дэлбэрэлтэнд амь насаа алдсан олон мянган хүмүүс амгалан тайван нойрсохыг сүслэн залбирч байгааг харуулжээ. Нагасаки хотын Энхтайвны цэцэрлэгт хүрээлэн нь эрт дээр үед шорон гяндан байсан бөгөөд дайн дажин, зовлон шаналал байхгүй эрүүл энх ,амар тайван амьдрах хэмээх эрхэм дээд утгыг барин байгуулсан түүхтэй юм байна. Чөлөөт сэтгүүлч: Н.Базарсүрэн. Чиба хот 2019.10.02
Нагасаки хотод байдаг Энхтайвны хөшөө
Б.Адъяатөр10 сар 2, 2019 957Madiai
buy lipitor 10mg <a href="https://lipiws.top/">how to get atorvastatin without a prescription</a> order lipitor 10mg sale
Сэтгэгдэл үлдээх