Дөчин нас хүрсэн миний бие амьдралын далайд гарч аль хэдийн гурван охин нэг хүүтэй болжээ. Хүүхдүүд минь нас биед хүрч өөр өөрийн замаар амьдралаа сонгон өд сөд нь гүйцэж ургасан шувуу шиг гэрээ орхин явцгаажээ.Цаг хугацаа нисэн нисэн одох юм да. ..... Залуухан насны амьдралаа эхлээд удаагүй байхад бага балчирхан тэрсхэн охидууд маань анхандаа их л хэцүү байлаа.Хэн хэнийгээ ойлголцохоос авахуулаад өдөр бүр хоорондоо ямар нэгэн байдлаар таарахгүй,би гэдэг хүн хүүхдүүдээ эвлэрүүлэх гэж их олон янзаар үздэг байв. Аргагүй ч юм да. "Дээд хоёр охин чинь танай хүүхэд биш " эсвэл "Танакагийнх хоёрын хоёр өргөмөл хүүхдүүдтэй их хачин айл , яаж амьдрах гэж байгаан бол ? " гэсэн хэл ам цуурхал,ойр хавийн айлуудаар тархаж,гадаа гудманд явахад ч бүгд гайхсан харцаар харж, жигтэйхэн толгой дохин мэндэлдэг байв. Үгүй дээ... эд маань миний цусаар холбогдсон миний л хүүхдүүд .. гэж дотроо өмөөрөн инээвхийлэн энэ бодлоороо өдөр бүрийг аргадаж өнгөрүүлдэг байлаа. Гэхдээ яг үнэндээ .... Үнэндээ надаас дээш гурван насны зөрүүтэй эгч минь байсан юм л да. Айко ,Юки хэмээх хоёр хөөрхөн охинтой. .....Нөхөртэйгээ хамт дэлгүүрт цагийн ажил хийж тов хийсэн амьдралтай айл байлаа. Тэр нэгэн шөнө ажлаа тараад буцах үед тэднийг минь дайрлага дайрж,согтуу жолоочийн буруугаас болж нэг дор ,нэгэн цагт буцаж ирэхээргүй хорвоог хамтдаа орхин одсон юм. ....Яагаад ийм юм болчихов .Бурхан минь чи хаана байна .... гэж ихэд гашуудан цөхөрч байлаа. 5 настай 3 настай хоцорсон хоёр хөөрхөн охидоо үлдээгээд явсан тэр хоёрт гомдох ч хэцүү , байх ч хэцүү болж байсан нь үнээн. Амьдрал ч эрээнтэй бараантай хойно до.Эхлээд хоёр охиныг аав ээж маань өсгөхөөр болсон боловч тэтгэврийн мөнгө хүрэлцэхгүй, орлого багатай учир яах аргагүй би өсгөх үүрэг хүлээв. .... Та хоёр надтай хамт амьдрах уу ? хэмээн аажуухан яриагаа эхлэхэд .... аан нээрээ юу ? гэсэн итгэл тээсэн гэнэн нүдээр охидууд над руу харлаа. Хуримаа хийгээд дөнгөж удаагүй бид ч хүүхдүүдтэй болсондоо ихэд билэгшээж сайхан байсан ч хоёр охин маань эхний хэдэн сард нэг л дасахгүй, аав ээж гэж огт дуудаж өгөхгүй байлаа. 4 жил өнгөрсний дараагаас 7 нас хүрсэн Юки охин л .... ааваа ... хэмээн дууддаг болж билээ. Том охин Айко аав гэж дуудах нь бүү хэл хүний үг сонсдоггүй хүүхэд байлаа. Тэр цагаас хойш он жилүүд урсан өнгөрч нэг л мэдэхэд Айко охин минь ахлах сургуулиа төгсөх болсон байлаа. Шинэ он дуусч хүйтэн гүйлгэнэсэн бороотой,цагаан сарын өдрүүдээр ёсыг бодож Айко болон Юкиг дагуулан тэдний ээж аавын газрыг эргэж очив. Шар ,улаан , цагаан өнгийн удвал/菊/ цэцгийн баглааг хөшөө чулууны жижиг тавцанд тавиад Айко охин санаа алдан чимээгүйхэн уйлан зогсов. .... Та хоёр минь намайг сайн сонсоорой... Би ахлах сургуулиа удахгүй төгсөнө. Тэгээд ...ээжээ би хөгжмийн сургуульд орно. Би мундаг мэргэжлийн төгөлдөр хуурч болж та хоёрынхоо тухай хөгжим бичмээр байна ....хэмээн намуухнаар хэлэв. Одоо хүртэл аав ээжээ санан бэтгэрч тэднийхээ өмнө өөрийнхөө тухай ярин залбиран зогсож байгаа охиноо хараад нулимс өөрийн эрхгүй урсаж байлаа. Эгч маань төгөлдөр хуур их сайн тоглодог учир 2 охиндоо хүртэл заадаг байсан агаад Айко охин сургуулийнхаа төгөлдөр хуурын дугуйланд өдөр алгасалгүй шамдан явдаг байсныг би тэгэхэд саналаа. Хэдийгээр өдий хүртэл намайг аав гэж дуудахгүй байгаа ч гэсэн энэ охин өөрийн гэсэн мөрөөдөлтэй бас зорилготой болжээ гэж бодогдов. Удалгүй Айко охин ахлах сургуулиа дүүргээд Токиогийн хөгжмийн сургуульд суралцах шалгалтанд тэнцэв. Гэр бүлээ алдаж,амьдралын эрхээр өргөгдөж ирсэн Айко охин минь ийнхүү Токио явахаар болов. Энэ үед би Америкт томилолтоор яваад эзгүй байсан учир охиноо гаргаж өгч чадаагүй юм. Айко охин ,бидэнд зориулан сэтгэлийн үгээ бичсэн талархлын захидалыг алс хол явахын өмнөх орой бичжээ. ..... Дүү Юки болон та нартаа. ..... Бага байхаас минь биднийг халамжилж өсгөсөн та хоёртоо баярлалаа. Таны завгүй ажиллаж,бидний төлөө санаа зовж , өдөр бүр хоосон хонуулалгүй хичээж чармайж байсан тань өчигдөр шиг миний сэтгэлд тов тодхон байна. Уйлж,уурлаж таны үгийг сонсохгүй байсан өдрүүд олон байсан ч аргадаж,тайвшруулж бас дүү бид хоёртой тоглож наадаж байсанд үнэхээр талархаад баршгүй. .....Баярлалаа... Бас миний хүссэн сургуульд Токио руу явуулж өгч байгаад баярлалаа. Би одооноос таны захиж хэлснээр хичээж ,илүү сайн амьдрах болно. Бид хоёр бас дүү нар минь гээд бүгдээрээ тань шиг ухаантай аавтай байгаадаа баярлаж явдаг шүү. Уучлаарай ..... Би таныг аав гэж дуудаж байгаагүй ч ,та бол дэлхий дээрхи хамгийн сайн аав . Танд хайртай шүү ааваа ..... гэж бичсэн байлаа. Нулимстай нүдээр эхнэр болон хүүхдүүд рүүгээ харлаа. Тэнгэрт байгаа эгчийнхээ жаазтай зураг руу бас харлаа. Нэг л сэтгэл дулаахан сайхан ..... Чөлөөт сэтгүүлч: Н.Базарсүрэн. Чиба хот 2019.10.02
Аав сэтгэл
Б.Адъяатөр10 сар 2, 2019 1010Ddxvsa
buy atorvastatin 10mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor pill</a> atorvastatin pill
Сэтгэгдэл үлдээх