Хүмүүс хараад гайхаж магадгүй л дэ.Гэхдээ их сонин ёс заншлын тухай өгүүлье.Дэлхийн улс орнуудад янз бүрийн гайхмаар ёс заншлууд байдгийн нэг бол энэ юм. Дээр үеэс эхлэн Японы Нагано аймгийн далайн төвшинөөс 1252 м өндөр "Камүрикия"уулыг настангуудыг /эмээ/хаядаг уул хэмээн нэрийдэж иржээ. Уух идэх юмгүй ядуу тарчиг тосгоныхон 60 нас хүрмэгц ээжийгээ ууланд аваачиж орхидог энэ заншил японоор зогсохгүй хойд солонгост бас байсан гэж түүхэнд бичигджээ. Амьдралын ядуу зүдүү байдлаас үүссэн энэ ёс заншилд "эмэгтэй хүн" гэж тодотгож байгаа нь эртнээс эмэгтэй хүний нас урт өндөр байсныг харуулж байгаа юм. Эрчүүд дайн тулаан, хүнд хүчир ажил эрхэлдэг байсан болохоор богино насалдаг байсан гэж бичжээ. Энэ тухай найруулагч Имамурагийн1983 онд хийсэн"Нараяма уулын домог", Дайсүкэ найруулагчийн 2011 онд хийсэн "Дэндэра" зэрэг алдартай кинонууд хийгджээ. "Сиймхий ч гэсэн гэр минь , Сэгсгэр ч гэсэн ээж минь" гэдэг бидний монголчуудын сэтгэлгээнд буухааргүй ийм ёс заншил их удаан үргэлжлээгүй устаж үгүй болсон гэдэг. Ийм заншил байсныг бодохоор бидний ядуу ч гэсэн эжий аавтайгаа хамт амьдарч,хамт өтөлж байгаа нь жинхэнэ хүн ёсоор жаргаж байгаа юм шиг санагдаж байна шүү. Чөлөөт сэтгүүлч Н.Базарсүрэн
ОБА СҮТЭ БУЮУ ЭМЭЭГЭЭ УУЛАНД ОРХИХ ДОМОГ.Хүмүүс хараад гайхаж магадгүй л дэ.Гэхдээ их сонин ёс заншлын тухай өгүүлье.Дэлхийн улс орнуудад янз бүрийн гайхмаар ёс заншлууд байдгийн нэг бол энэ юм. Дээр үеэс эхлэн Японы Нагано аймгийн далайн төвшинөөс 1252 м өндөр "Камүрикия"уулыг настангуудыг /эмээ/хаядаг уул хэмээн нэрийдэж иржээ. Уух идэх юмгүй ядуу тарчиг тосгоныхон 60 нас хүрмэгц ээжийгээ ууланд аваачиж орхидог энэ заншил японоор зогсохгүй хойд солонгост бас байсан гэж түүхэнд бичигджээ. Амьдралын ядуу зүдүү байдлаас үүссэн энэ ёс заншилд "эмэгтэй хүн" гэж тодотгож байгаа нь эртнээс эмэгтэй хүний нас урт өндөр байсныг харуулж байгаа юм. Эрчүүд дайн тулаан, хүнд хүчир ажил эрхэлдэг байсан болохоор богино насалдаг байсан гэж бичжээ. Энэ тухай найруулагч Имамурагийн1983 онд хийсэн"Нараяма уулын домог", Дайсүкэ найруулагчийн 2011 онд хийсэн "Дэндэра" зэрэг алдартай кинонууд хийгджээ. "Сиймхий ч гэсэн гэр минь , Сэгсгэр ч гэсэн ээж минь" гэдэг бидний монголчуудын сэтгэлгээнд буухааргүй ийм ёс заншил их удаан үргэлжлээгүй устаж үгүй болсон гэдэг. Ийм заншил байсныг бодохоор бидний ядуу ч гэсэн эжий аавтайгаа хамт амьдарч,хамт өтөлж байгаа нь жинхэнэ хүн ёсоор жаргаж байгаа юм шиг санагдаж байна шүү. Чөлөөт сэтгүүлч Н.Базарсүрэн.
Posted by Todnews.mn on Sunday, October 6, 2019
Сэтгэгдэл үлдээх