Сайхан сэтгэл, сайн үйлсийн санаачлага бүрийг ТОД ӨГҮҮЛБЭР онцлох болно.
Хүйтэрч хальтиргаа гулгаа ихэссэн энэ үед
Бид хүн бүрт тусалж чадахгүй ч хүн бүр хэн нэгэнд тусалж чадна уриатай
“MONOS CARE” сайн үйлсийн аян өрнөж байна.
ГССҮТ-д сард дунджаар 10973 хүн гэмтэж, бэртэж ирдэг бөгөөд энэ нь өвлийн улиралд илүүтэй нэмэгддэг байна. Бэртсэн хүмүүсийн 3000 орчим нь доод мөчний гэмтэлтэй байдаг . Энэ хүмүүс зайлшгүй Суга таяг хэрэглэх шаардлагатай болдог.
Иймээс Монос Хүнс ХК-ийн хамт олон санаачлан ГССҮТ-тэй хамтран гэмтэж бэртсэн хүмүүст туслах зорилготой “таяг хандивлах аян” олон хүмүүст дэм болж эхэлжээ.
Энэхүү аяны хүрээнд тус компаниас тавиур бүхий суга таягуудыг ГССҮТ-д байршуулсан бөгөөд эмчийн зөвлөсөн зорилтот бүлгийн өвчтөнүүдэд үнэгүй тарааж өгч байна. Эрүүл болсон хүмүүс нь таягаа буцаагаад заасан байрлалд үлдээж болно. Хэрэглэж байсан таягаа хадгалаад байхыг цээрлэж, уул овоон дээр үлдээж байгальд хог нэмдэг цаг нэгэнт өнгөрч бие биедээ хайр, халамж, сайхан сэтгэлийг түгээж болох нь ээ.
Аян 2 сарын турш үргэлжлэх бөгөөд зорилтот бүлгийн олон хүмүүст туслахын тулд хувь хүн албан байгууллагууд шинэ, хуучин таяг хандивлаж нэгдэхийг уриалж байна.
Өөрийг тань эрүүл болгосон таягаа бусдад хандивлаж дэм болоорой. Таяг хандивлахыг хүсвэл ГССҮТ-д хүргэж өгөх боломжтой.
Бид хүн бүрт тусалж чадахгүй ч хүн бүр хэн нэгэнд тусалж чадна.
“MONOS CARE” сайн үйлсийн аянд нэгдээрэй.
Сэтгэгдэл үлдээх