Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн  газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв.

Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг  нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. “Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна  нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина” гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.

Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д авах юм байна.  Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.

Үүнд:

Цэгийн нэр

дүүрэг

байршил

1

Цайз

Баянзүрх

19 дүгээр хороо Цайз захын зүүн талд

2

Америк элчин

Баянзүрх

2 дугаар хороо Барилга мегасторын баруун талд

3

Хангай

Сонгинохайрхан

10 дугаар хороо Хангай зах дотор

4

Тахилт

Сонгинохайрхан

22 дугаар хороо Тахилт

5

Дөлгөөн нуур 1

Сүхбаатар

9 дүгээр хороо Алтайн 10 тоот

6

Дөлгөөн нуур 2

Сүхбаатар

9 дүгээр хоро Алтайн 9 тоот

7

Дөлгөөн нуур 3

Сүхбаатар

9 дүгээр хороо 100 айл

8

Энканто

Хан-Уул

6 дугаар хороо Энканто цогцолборын зүүн талд


Мөн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Утааны эсрэг миний оролцоо” аянг зохион байгуулах талаар мэдээллээ. Тус аянд нэгдэж сайжруулсан түлш савлах ажилд туслахыг иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын иргэдийг оролцохыг Хөдөлмөр эрхлэлтийн газраас уриаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xkqjbr

atorvastatin 10mg generic <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg generic</a> buy atorvastatin 20mg