Нүүр хуудас Мэдээ Манила хотод гарсан гал томоохон төслийг зогсоов

Манила хотод гарсан гал томоохон төслийг зогсоов

Admin
Admin, TODNEWS.MN

Өнгөрсөн ням гарагт Филиппиний Манила хотод “San Miguel” корпорацын барилгын материалын агуулахад гал гарч, богино хугацаанд хүрээгээ тэлэн, тус корпорацын сав баглаа боодлын агуулах ч галд өртжээ.

Өтгөн утаа агаарт тархаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учир Филиппиний үндэсний төмөр зам зарим чиглэлээ зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. Манилагийн Гамшгийн эрсдлийг бууруулах газрын удирдлагын газрын мэдэгдсэнээр Замора гүүрний зарим галд өртсөн учраас хурдны замуудад түгжрэл үүсчээ.

Түүнчлэн гал түймрийн улмаас тус улсад хэрэгжиж буй метроны томоохон төсөл болох “Skyway”-ийн гуравдугаар шат долдугаар сар хүртэл хойшлохоор болоод байна. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй бөгөөд 15 сая ам.долларын хохирол учирсан хэмээн урьдчилсан байдлаар таамаглаад байна.  

 

 

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү