БНХАУ-д шинэ Коронавирусийнн халдвар газар авч байгаагийн хэрээр хөрш зэргэлдээ орших манай улс өндөр эрсдэлтэй орны тоонд тооцогдож байна.
Хүн ам ихээр оршин суудаг, дамжин өнгөрөгсдийн тоо өндөр байдаг манай аймгийн хувьд ч мөн эрсдэл өндөртэй хотуудын тоонд зүй ёсоор хамаарна. Иймээс аймгийн Онцгой комиссоос бэлэн байдлыг хангах үүднээс БОЭТ-д нэн шаардлагатай байгаа зарим нэг тоног төхөөрөмжийг авч, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өнөөдөр тус эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Үүнд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 2, зайнаас хүний биеийн халуун хэмжигч аппарат 10, пульсоксиметр буюу зүрхний пульс болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлогч 10 ширхэг буюу нийт 4 сая 300 мянган төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг аппарат тоног төхөөрөмж багтаж байна.
Эдгээр аппаратууд нь зөвхөн халдварт өвчний үед гэлтгүй БОЭТ-д өдөр тутам хэрэглэгдэж болохоороо давуу талтай юм.
Сэтгэгдэл үлдээх