Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баяраар арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цагт нээхээр болсон билээ.  Түүнээс гадна, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийн баярыг тэмдэглэхийг хориглосон шийдвэр гаргасан юм. Мөн Казах түмний үндэсний баяр болох Наурызыг ч тэмдэглэхийг хориглолоо. 

Тодруулбал, Улсын онцгой комиссын зарим хязгаарлалтын арга хэмжээ авах тогтоолын 4 дүгээр заалтад "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай"  хэмээжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rdpgkp

order atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin online</a> generic lipitor 80mg