Сөүл хотын захирагч Пак Вон Сүн өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан Иманьхы тэргүүтэй Шинчоньжи шашны 12 салбарын тэргүүдийг хүн амины хэрэг, хүний биед санаатайгаар хохирол учруулсан, халдварт өвчнөөс сэргийлэх хянах хууль зөрчсөн хэргээр албадан шалгах хэрэгтэй гэжээ. Үүнтэй холбогдох мэдэгдлээ захиргааны зүгээс Сөүл орон нутгийн төв прокурорын газарт гаргалаа гэж пост хийж 15мин дотор 1000 гаран хүн дэмжиж 100 гаруй удаа түгээгджээ.