Өмнөговь аймаг: Боловсролыг дэмжих жилийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлнэ

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оныг "Боловсролыг дэмжих жил" болгосон. Тэгвэл тус захирамжын хүрээнд тодорхой ажлууд хийгдэж эхэлжээ. 

 

Багшийн мэдлэг, ур чадвар, шинээр санаачлан хийж буй бүтээлч ажлыг бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Багш багшаасаа суралцъя" уралдааныг зарлаж, төсөл шалгарч санхүүжилт авах "Батламж"-аа гардан авчээ.