Д.Энхтүвшин гэгч их явуургүй эр байна. Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татах хуулийг арагш татуут, тавлаж байгаа юм шиг хүн чихдэж, шилдэж унагаад л, овлигогүй байна даа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тээр жил ганц л шанаадсан, Д.Энхтүвшин шиг ийм шалчигнасан, хүний чих рүү хуруу хийж татаж унагах мэт, тэгснээ уучлал гуйж энэ тэр болоогүй, зүгээр л ёс зүйн хариуцлагаа үүрээд эргэж харалгүй парламентын танхимаас гараад алхчихсан. Ер нь тэгээд хүний төлөвшсөн ахуй байдал, дэг сургууль их нөлөөтэй юм байдаг юм байна даа.
Бизнест оруулж, сээрэлхүү, ийм дүвчин болгосон нь Ж.Оджаргал, Ж.Од, Л.Энх-Амгалан нарын буруу гэж хэлэхэд болохоор байна. Тэд л энэхүү Д.Энхтүвшин гэгчийг бүтээхдээ ийм саагиу, онгиргон этгээд болгож, хэдэн төгрөгний бараа харсан ч, ёс зүйн бараа хараагүй амьтан болгож шүү дээ. Нэгэнтээ Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурал дээр Л.Төр-Од гэгч рүү дайрч давшлаад, цагаан хөөс сахруулаад байсаан гэж тэр хавьд байсан хүмүүс Д.Энхтүвшинийг хэлээд байсан нь худалгүй болох нь ингээд авир төрхөөс нь шууд батлагдан нотлогдож байна. Д.Энхтүвшин одоо зүгээр л ёс зүйн хариуцлагаа хүлээгээд шууд парламентаас гарах хэрэгтэй.
Яг л У.Хүрэлсүх даргын тэртээх ёс зүйн хариуцлагаа хүлээж, гарч явсан шиг парламентыг орхих ёстой. Ерөнхийлөгч нь ёс зүйтэй болгоё гээд хууль санаачлаад байдаг, гэтэл Д.Энхтүвшин гэгч тэр үзэл санааг нь ингэж тийрч байна биш үү. Ер нь парламентын гишүүд хүний сайны жишээнд суралцах хэрэгтэй юм л даа. Өнөөдөр хэзээ мөдгүй спикерээр зарлагдах төлөвтэй С.Бямбацогт Их хурлын гишүүн болоод хуулийн төслөө унших гээд ордонд хамгийн түрүүнд ирдэг гишүүн байсан. Тэр мэт л зүтгэж ирсэн тул ингээд юманд хүрч байна.
Дээр нь, хөлгөн улс төрч Дамдины Дэмбэрэл хөтөлж улс төрд оруулаад, ИХ хурлын дарга ямар байдгийг заагаад, тэр үлгэр нь С.Бямбацогтод бүтээлчээр номногдсоны үр тийнхүү зургаа сонгогдсон Д.Дэмбэрэлийн замаар явуулж, мөнхүү Д.Дэмбэрэл яг тав дахь удаа парламентын гишүүн болсон өнгөн дээрээ УИХ-ын дарга болсон шиг С.Бямбацогт мөн тав дахиа сонгогдсон энэ он цагтаа спикер болох нь шиг байна. Сайн юмны гэгээ, сайн хүний сайн үйлийн үр ингэж хол тусдаг байна.
Д.Дэмбэрэл гуай Их хурлын дарга болохдоо М.Энхболд,Н.Энхболд гэгч хоёр хүний дайтлын дундаас, нэр дэвшүүлэлтүүдийн шалгарал дундаас төв хүндээрээ цолгорон гарч ирж байсан бол өнөөдөр С.Бямбацогт С.Амарсайхан, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нарын дундаас шалгаран гарч ирэх нь шиг вэ дээ. Энэ бүхэн бол харьцангуй зөв явж ирсэний л үр дүн. Ард түмний дунд улс төрчдийн нэр хөсөрдсөн үед юутай ч арай дөнгүүрүүдээ шигшиж чадаж л байна, манай нийгэм, шийдвэр гаргах түвшин.
З.САЙНТӨГӨЛДӨР
Сэтгэгдэл үлдээх