“The King of Pigs” (2011), “The Fake” (2013) бүтээлийг найруулсан БНСУ-ын найруулагч Ён Сан Хогийн бүтээл “Train to Busan” буюу “Бусан хүрэх галт тэрэг” кино 2016 оны наймдугаар сарын 7-нд кино театруудаар гарсан даруйдаа шуугиан тарьж, 2016 оны анхны 10 сая үзэгчтэй Солонгос кино болсон. Тэгвэл дээрх бүтээлийн дараагийн анги “Peninsula” буюу “Хойг” нэрээр энэ сарын 15-нд нээлтээ хийсэн билээ. Киног нээлтээ хийснээс хойш ердөө дөрөв хоногийн дотор Өмнөд Солонгост сая гаруй хүн үзсэн байна. Ингэснээр богино хугацаанд хамгийн олон хүн үзсэн Өмнөд Солонгосын дөрөв дэх уран сайхны кино болж байна. Нээлтийн өдөр нь л гэхэд 350 мянган хүн үзжээ. Шинэ ангид үйл явдал "Train to Busan" киноноос дөрвөн жилийн дараа өрнөх бөгөөд амьд гарахаар тэмцэж буй бүлэг хүний тэмцлийг өгүүлэх юм. Түүнчлэн "Train to Busan-2" бүтээлд Өмнөд Солонгосын жүжигчин Жун Хён, Кан Дон Уан тэргүүтэй жүжигчин гол дүр бүтээсэн.
"Train to Busan-2" киноны нээлтийг 350 мянган хүн үзжээ
Б.Адъяатөр7 сар 20, 2020 1294Nnkbxz
order atorvastatin 10mg without prescription <a href="https://lipiws.top/">lipitor 10mg pill</a> buy lipitor tablets
Сэтгэгдэл үлдээх