Аав байх тоглоом биш. Та шүүгч, багш, цагдаа, саятан, тэрбумтан, ерөнхийлөгч хэн ч байсан бүгд л аавын үүргийг ижилхэн гүйцэтгэнэ.
Хэрэв та аав болсон бол юу яриад байгааг сайн ойлгож байгаа байх, харин биш бол таныг айлгаж эсвэл баярлуулж мэдэх юм. Дараах зөвлөмж өгүүлбэрүүд бүгд сайн аавд хэрэгтэй бүх зүйлсийг агуулсан болно. Зарим нь танд шинийг мэдрүүлэх бол зарим нь илүү бат ойлгоход туслана. Гэхдээ эдгээр өгүүлбэрүүд адармаантай энэ дэлхийд аав байхыг бага ч болов мэдрүүлэх зорилготой.
1. Чи баатрын өсгөх гэж хичээх хэрэггүй зүгээр л өөрийн хүүгээ өсгө. Та өөрийн хүүхдээ ямар нэгэн баатар мэт бус өөрийн хүүхэд болгон өсгөвөл тэд өөрсдөө баатрууд болох болно. Юуг харахыг хүсэж байгаадаа бус юуг харж байгаадаа төвлөрөх хэрэгтэй.
2. 5 түлхүүр
- Үргэлж хүүхдийнхээ амьдралын нэг хэсэг байх
- Түүний ээжийг байнга хүндэлж хайрлах
- Хамгийн үнэтэй цагуудаа түүнтэй өнгөрүүлэх
- Түүний төлөө байнга залбиран даатгах
- Үргэлж түүний баатар нь байх
3. Өнөөгийн нийгэмд бусдад хэрхэн харагдах нь их чухал болсон.
Аавуудын хамгийн чухал нэг чанар бол хэн ч хараагүй байсан ч өөрийн хүүхдээ маш сайн асран халамжлах явдал юм.
4. Баян эрчүүдийн хүүхдүүд үргэлж баян эрчүүдийн аавууд болж чаддаггүй.
5. Цаг хугацаа явахад эрчүүд аавынхаа зөв байсныг өөрийн гэсэн хүүтэй болсон хойноо ойлгодог.
6. Аавуудын хүүхэддээ өгч чадах хамгийн том зүйл бол итгэл.
7. Аавууд хөгширөх үед охиноос нь илүү эрхэм зүйл үгүй болдог.
8. Аавуудын өгсөн урам зориг хүүхдүүдийн хувьд юунд ч хүрч чадах их хүчтэй болсон мэт санагдуулдаг.
9. Миний аав хэлхэд "Өөрийн дурласан ажлыг олох тэр үед чм дахиж хэзээ өдөр тутмын уйтгартай ажил хийх шаардлагагүй болно"
10. Юу ч болсон хамаагүй өөрийн эхнэр хүүхдийг хамгаал.
Эх сурвалж: Bro.mn
Сэтгэгдэл үлдээх