Орон сууцны үнэ 2010 онтой харьцуулахад 79 хувиар өсчээ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2020 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцэстэй харьцуулахад 79.1 хувиар өсч, өмнөх 2019 оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар буурч, 2020 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад өөрчлөлтгүй гарчээ.

Орон сууцны үнэ 2020 оны хоёрдугаар улиралд өмнөх 2019 оны мөн үетэй харьцуулахад Баянгол дүүрэгт 2.6, Чингэлтэй дүүрэгт 2.5, Баянзүрх дүүрэгт 2.4, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 хувиар тус, тус буурсан байна. Харин Хан-Уул дүүрэгт 1.8, Сүхбаатар дүүрэгт 1.3 хувиар өсчээ.

Харин өмнөх 2020 оны эхний улиралтай харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 0.8, Баянзүрх дүүрэгт 0.2, Сонгинохайрхан дүүрэгт 0.1 хувиар тус, тус буурсан байна. Харин Хан-Уул дүүрэгт 0.7, Сүхбаатар дүүрэгт 0.2, Баянгол дүүрэгт 0.3 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Doxagb

order lipitor online <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg brand</a> lipitor 20mg for sale