Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл нар өдөр бүр бидэн дээр тусаж байх ёстой. Үүлний цаана байсан ч гэсэн. Гэхдээ бидний хүсэн хүлээдэг зүйл бол амьдралд баяр баясгалан авчирдаг, жинхэнэ нар билээ. Дэлхийн зарим хотын иргэдэд ийм нар харах хувь заяа бараг байдаггүй тул хурц нар харахаараа баяр наадам болсон мэт л баярладаг байна.
Лондон, Их Британи
Жилд 68 өдөр нар хардаг
Лондон бол Будант Альбион нэрэнд яг таарсан хот. Гэхдээ Лондон нар үздэггүй хотууд дундаа харин ч “гэрэлтэй”-д тооцогддог гэж байгаа. Байнга бороо ордог муу нэртэй ч үнэндээ бороо биш үүл л энэ хотыг байнга дайрдаг. Хэрэв байгаль дэлхийн өршөөлөөр хэд хоног дараалан нартай байх юм бол тэр үед ирсэн жуулчид нарлаг Лондон хотыг харах боломжтой.
Жуно, АНУ
Жилд 67 өдөр нартай
Хойд зүгийн Аляска мужийн нийслэл нарлаг байхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ хотын иргэд хувь заяатайгаа хэдийнэ эвлэрсэн. Хотын талбайн 90 хувь нь уул, гол мөрөн, дээр нь наргүй гэхээр энэ хот яагаад хүн ам багатайг төвөггүй ойлгоно.
Кельн, Герман
Жилд 65 өдөр нар хардаг
Кельн бол Германы хуучны том хот. Алдартай музей, хуучны барилга ихтэй, том хурал зөвлөгөөн, наадам болдог ч ганц дутагдалтай. Наргүй.
Бирмингем, Их Британи
Жилд 62 өдөр нар хардаг
Бирмингемд нар ховор зочин. Энд нар гарахад 2 сая гаруй нутгийн иргэд хийж байсан зүйлээ хаян, гудамжинд гарч баярладаг. Жуулчдад зөвлөхөд энэ хот хүйтэн биш ч чийглэг, бүрхэг цаг агаартай.
Кируна, Швед
Жилд 61 өдөр нар хардаг
“Цагаан шувуу” гэсэн утгатай нэртэй энэ хотод эрт дээр үеэс уурхайчид ажиллаж, амьдарч иржээ. Яагаад “харанхуй” байдаг шалтгаан нь туйлд ойрхон. 5-7 сард нартай байж байгаад л туйлын шөнө эхлэнэ дээ.
Рейкьявик, Исланд
Жилд 55 өдөр нартай
Исландын нийслэл хурц өнгийн барилгууд, эелдэг зөөлөн иргэд, зугаалж цэнгэх газар олонтойгоороо алдартай. Амралтын газар л гэсэн үг. Харамсалтай нь энд нар бараг хардаггүй. Рейкьявик бол дэлхийн хамгийн хойно орших нийслэл хот. Аж үйлдвэр байхгүй тул цэвэр агаартай, барилгаа газар дорхи халуун рашаанаар халаадаг гэнэ.
Мурманск, ОХУ
Жилд 53 өдөр нартай
Мурманск туйлын хот тул шөнө маш урт үргэлжилдэг. 12-1 дүгээр сард нар огт харахгүй. Нэгдүгээр сар дуусан, нар гарч ирэхэд тэд “Сайн байна уу, нар” гэдэг баяр тэмдэглэдэг.
Принс-Руперт, Канад
Жилд 52 өдөр нартай
Номхон далайн Кайен арал дээрх энэ хот уулаар хүрээлэгдсэн. Жилийн 240 өдөр нь бороотой. Бороо зогссон ч өтгөн манан хучаад авна. Аймшгийн киноны зураг авахад яг тохирсон газар.
Никольское, Камчатка, ОХУ
Жилийн 41 өдөр нартай
Берингийн хоолойн аралд орших бяцхан суурин. Тэнд нар бараг ирдэггүй ч нутгийн 700 иргэн бараг тоодоггүй. Учир нь энд алеут хэмээх Аляскын гаралтай ард түмэн амьдардаг.
Торсхавн, Дани
Жилд 35 өдөр нар хардаг
Бүрхэг, бороотой газар ч амьдралын түвшин маш өндөр. Байшин барилгаа хурц өнгөөр буддаг тул хот танд тийм бүрхэг санагдахгүй.
Ян-Майен, Норвеги
Жилд 34 өдөр нартай
Энэ бол дэлхийн хамгийн бүрхэг газар. Байнга манантай тул өдөр ч харанхуй мэт санагдана.
Сэтгэгдэл үлдээх