“BTS” хамтлаг дахин Гиннесийн номонд бичигджээ

 Долдугаар сарын 14-нд болсон цахим тоглолтыг 100 гаруй орны 756 мянган хүн үзжээ. Ийм тооны үзэгчийг багтаахын тулд 15 цэнгэлдэх хүрээлэн шаардагдах байжээ. Түүнчлэн энэхүү цахим тоглолт нь интернетийн түүхэнд хөгжмийн хамтлагийн хамгийн их орлоготой тоглолт болсон байна. Долоон гишүүнээс бүрдсэн Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлаг коронавирусийн цар тахлын улмаас 2020 онд дэлхийг тойрсон аялан тоглолтоо цуцалсан. Үүнтэй холбогдуулан тоглолтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, талбарыг нь борлуулахаар болсон байна.

 

“BTS” хамтлаг Гиннесийн номонд хэд хэдэн удаа бичигдэж байжээ. Тухайлбал, тус хамтлагийн “YouTube”-д тавигдсан нэг клип нь 24 цагийн дотор үзэлтийн тоогоор 45 саяд хүрч байжээ. Түүнчлэн“BTS” нь АНУ-ын хөгжмийн гол чартуудад нэгдүгээр байр эзэлсэн БНСУ-ын анхны хамтлаг болж чадсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Kmiqlw

buy lipitor generic <a href="https://lipiws.top/">where to buy atorvastatin without a prescription</a> buy atorvastatin 80mg for sale