Нүүр хуудас Мэдээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их хэмжээний аадар бороо орохыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Их хэмжээний аадар бороо орохыг анхааруулж байна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орно.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Халх голын хөндийгөөр 30-35 градус, Увс нуурын хотгор, говийн аймгуудын өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү