Цар тахлын улмаас гуравдугаар сараас хойш зогсоод байсан олон улсын агаарын тээврээ сэргээх алхмыг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх болсноо ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин өчигдөр засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.
Ингэхдээ зөвхөн нийслэл Москва, Санкт Петербург, Дон дахь Ростов хотуудын олон улсын нисэх буудлуудын үйл ажиллагааг сэргээхээр болсон байна.
Эхний ээлжинд Их Британийн нийслэл Лондон хот, Турк, Танзани улсуудын хэд хэдэн хотуудтай агаарын тээврээ сэргээхээр сонгосныг ОХУ-ын засгийн газрын шадар сайд Татьяна Голикова мэдээлжээ.
Эдгээр хотуудыг Оросын иргэдийн аялал жуулчлалын гол чиглэлүүд гэдэгт утгаар нь сонгосон байна. Мөн коронавирусийн тархалын түвшин бага, ОХУ-тай агаарын хилээ нээхийг зөвшөөрсөн зэрэг шалгуураар сонгожээ.
“Уг шийдвэр гарснаар гадаадаас эх орондоо буцаж ирэх Оросын иргэдийн урсгал нэмэгдэх болно” гэж ерөнхий сайд Михайл Мишустин мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх