Нүүр хуудас Мэдээ Онцгой байдлын алба хаагчид мэргэжилийн ур чадвараа дээшлүүлэв

Онцгой байдлын алба хаагчид мэргэжилийн ур чадвараа дээшлүүлэв

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас энэ сарын 21-24-ний өдрүүдэд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх онолын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.

Амьсгалын бие даасан төхөөрөмжний сэтгэлзүйн камерт утаатай орчинд дадлага сургууль хийх, сургалтын цамхагт өндрөөс буух, цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулах зэрэг танхимын болон дадлага хосолсон нийт 14 хичээл сургалтыг явуулж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлсэн байна.

Мөн алба хаагчдын дунд амьсгалын бие даасан төхөөрөмжтэй сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад ахлах дэслэгч Б.Ганзориг захирагчтай салааны баг тамирчид тэргүүн байр эзэлсэн аж.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү