Ой хээрийн түймэр тавьсан хэрэгт 1-2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

Прокурорын байгууллага 2026 оны аравдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл “Ой хээрийн түймэр тавих”-д заасан долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж,0 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Эдгээр хэрэг ойн сан бүхий газар нутагтай Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, тал хээрийн бүс болох Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан байна.Тоймлон хүргэвэл :

- З.М  нь 2025 оны есдүгээр дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Сангийн далай” гэх байгалийн өвс ихтэй газраар явахдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас хялбар шатах өвс, ургамал яндангийн халалтад асаж, хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76.1 сая төгрөгийн шууд хохирол, уг түймрийг унтраахад 2.8 сая төгрөгийн зардал буюу шууд бус хохирол, мөн нэр бүхий иргэний эд хөрөнгөнд 57.8 сая төгрөгийн хохирол, нийт 136.8 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол, мөн нэр бүхий иргэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн нэгдэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарсан)-т зааснаар) яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд З.М-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, мөн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 76.1 сая төгрөгийг 7.6 сая төгрөгийг болгон бууруулж гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 60.7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.  

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:

- Ц.Э нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр “Дунддаваа” гэх газарт гэрийнхээ гадна ил хог хаягдал шатаасны улмаас ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 5,316.64 га (ой, бэлчээр, тариалангийн талбай) талбай галд өртөж, байгаль орчинд 8.6 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий 13 иргэн, хоёр хуулийн этгээдийн эд хөрөнгө галд өртөж, нийт 139.8 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.Э-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн.

- Б.Т нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Хоёр даваа" гэх газарт төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэсний улмаас ой хээрийн түймэр гарч, тус аймгийн Зүүнбүрэн, Хушаат сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4,128.43 га талбайд ой, хээрийн түймэрт өртөж байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий найман иргэний эд хөрөнгө галд өртөж, нийт 90.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Т-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх