Нүүр хуудас Мэдээ Хонгконг: Шинэ хуулийн дагуу дөрвөн оюутныг баривчиллаа

Хонгконг: Шинэ хуулийн дагуу дөрвөн оюутныг баривчиллаа

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Бээжингийн Хонгконгод хэрэгжүүлж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу цагдаагийн эхний гүйцэтгэх ажиллагаа болж, дөрвөн оюутныг баривчилжээ.

Тэдгээр оюутнуудыг хууль хэрэгжиж эхэлсэн долдугаар сарын 1-нээс хойш цахим сүлжээнд салан тусгаарлалтыг өдөөн, дэмжсэн агуулгатай зүйл нийтэлсэн хэмээн баривчилсан тухай цагдаа мэдэгдсэн байна. Харин тусгаар тогтнолыг дэмжигч бүлэглэлийн мэдээлж буйгаар баривчлагдсан оюутнуудын нэг нь бүлгийн ахлагч Тони Чун аж.

Бээжингийн шинэ хууль хонгконгчуудад бослого хөдөлгөөн өдөөх, салан тусгаарлах, гадны хүчинтэй хуйвалдахыг хатуу хориглосон билээ. Энэ үйл явдлаас өмнө мөн хуулийн хүрээнд жагсаалын үеэр хуулинд үл нийцэх агуулгатай уриа, самбар барин жагссан иргэдийг баривчилсан юм.

Баривчлагдсан оюутнуудын гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй бөгөөд бүгд 16-21 насны залуус аж. Хонгконгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шинээр нэмэгдсэн Үндэсний аюулгүй байдлын хуулийг сахиулах албаны ажилтан Ли Куай Вагийн хэлснээр дээрх оюутнууд Хонгконгийн тусгаар тогтнолыг дэмжих шинэ бүлэг байгуулахаар цахим орчинд ажиллаж байсан аж. Оюутнуудыг баривчилж, саатуулснаас гадна тэдний хэрэглэж байсан компьютер, гар утас, бичиг баримт зэргийг хураан авчээ.

Баривчлагдсан оюутнууд шинэ хууль батлагдахаас өмнө зургадугаар сард тарсан ардчиллыг дэмжигч залуусын нэгдлийн гишүүд юм байна. Түүнчлэн оюутнууд тус тарсан нэгдлийн үйл ажиллагааг гадаадаас үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч шинэ хуулинд гадаадад ажиллах ч хамаатай ажээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү