Нүүр хуудас Мэдээ Жорж Флойдын холограм АНУ-ыг тойрон аялж байна

Жорж Флойдын холограм АНУ-ыг тойрон аялж байна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Жорж Флойдын гурван хэмжээст холограм дүрс АНУ-ын өмнөд мужуудын соёлын дурсгалт, алдартай газрууд болон жагсаал, цуглааны улмаас сүйдсэн хөшөөнүүдээр аялах болжээ.

Жорж Флойд бол цагдаагийн хүчирхийллээс болж олны өмнө амиа алдсан хар арьст эр билээ. Түүний үхлээс үүдэн олон сарын турш үргэлжилж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн эхэлсэн юм.

Өдгөө түүний гэр бүлийнхэн уран бүтээлч нарын баг, өөрсдийн үүсгэсэн Жорж Флойдын сан, change.org-тай хамтран дээрх үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Тэдний үзүүлж бүй холограм дүрс яг л гэрэлт цохнууд нийлж Жоржийн царайг бүтээж буй мэт харагдах бөгөөд хоёр талд нь графити хэв маягаар Жорж Флойд хэмээн бичжээ.

“Миний дүүгийн царай АНУ-ын хамгийн их өөрчлөлт хэрэгтэй байгаа газруудад очиж, өөрчлөлтийн бэлгэ тэмдэг болон гэрэлтэж байна” хэмээн Жоржийн ах Родни Флойд ярьжээ.

Холограм ойрын өдрүүдэд Умард Каролина, Жоржиа зэрэг АНУ-ын өмнөд хэсгийн таван мужид аялах аж

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү