Өчигдөр буюу энэ сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн 165 иргэн эх орондоо ирсэн билээ. Тэгвэл тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд онгоцонд бухимдлаа илэрхийлжээ. Тэд гадаадад гацсан иргэдээ шуурхай татан авч, хилээ нээхийг шаардав.
Тус транзит нислэгээр Индонез-10, Тайланд-22, Тайпэй-53, Сингапур-24, Малайз-10, АНУ-аас 46 иргэн эх орондоо ирсэн юм.
Харин иргэд ирж байх явцдаа онгоцонд уриа лоозон барин, иргэддээ хилээ нээхийг шаардан бухимджээ. Мөн зарим нь “гадаадад олон сар гацсан иргэдийн байдал хүндэрсэн, бид вирус биш, хилээ хурдан нээ” хэмээв.
Сэтгэгдэл үлдээх