Нүүр хуудас Мэдээ Өвөрхангай аймагт ноолуур хамгийн өндөр буюу 52 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Өвөрхангай аймагт ноолуур хамгийн өндөр буюу 52 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Нийслэлийн Статистикийн хороо өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр танилцуулдаг. Энэ долоо хоногт үхрийн цул махны үнэ 120 төгрөгөөр буурсан бол хонины цул мах 78 төгрөгөөр өсчээ. Харин төмс, лууван, байцааны үнэ бага зэрэг өсч, хүрэн манжингийн үнэ буурсан байна. Ноолуурын үнийн хувьд Дорнод аймаг 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол Баян-Өлгий аймагт 51 мянган төгрөг байна.

 

Тодруулбал, долдугаар сарын 29-ний байдлаар ноолуурын үнэ /кг/:

Аймаг Ноолуур, кг
Цагаан Бор
Код Нэр VII.29
1 Архангай
2 Баян-Өлгий 51000 51000
3 Баянхонгор 50000 50000
4 Булган 45000 45000
5 Говь-Алтай 49000 49000
6 Дорноговь 50000 50000
       
7 Дорнод 20000 20000
8 Дундговь 47000 45000
9 Завхан 50000 50000
10 Өвөрхангай 52000 52000
11 Өмнөговь 50000 45000
12 Сүхбаатар 40000 40000
13 Сэлэнгэ
14 Төв
       
15 Увс 50000 48000
16 Ховд 35000 30000
17 Хөвсгөл 40000 40000
18 Хэнтий
19 Дархан-Уул
20 Улаанбаатар
21 Орхон 52000 50000
22 Говьсүмбэр 30000

30000

 

МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ                   

2020 оны долдугаар сарын V долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянга 586 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12 мянга 709 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байгаа бол үхрийн цул махны үнэ 120 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 11 мянган төгрөг, Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15 мянга 500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ тогтвортой байгаа бол хонины цул махны үнэ 78 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8800 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянга 500 төгрөгөөр худалдаалж байна.

ГУРИЛЫН ҮНЭ  

2020 оны долдугаар сарын V долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1500 төгрөг, 1-р зэргийнх 1100-1400 төгрөг, 2-р зэргийнх 900-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1330 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-Март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1330 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ

2020 оны долдугаар сарын V долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.3 хувиар өсч 1991 төгрөгөөр, монгол лууван 0.8 хувиар өсч 2354 төгрөгөөр, монгол байцаа 0.9 хувиар өсч 2727, монгол хүрэн манжин 5.2 хувиар буурч 3126 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү