Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран явуулж байгаа “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18 аж ахуй нэгжийг шалгаж ашиглалтын улмаас эвдэгдсэн 156.4 га талбайг тоолж, менежментийн төлөвлөгөөнд заагдсаны дагуу нөхөн сэргээлтийг энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөх талаар “Албан мэдэгдэл ” өгч ажиллаа.
Шалгалтын явцад Улиастай гvvрны зам дагуу шороо ачиж байсан зерчлийг газар дээр нь арилгуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт хууль бусаар уулын дайрга олборлож байсан зөрчлийг таслан зогсоож, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.
“Нөхөн сэргээлт-2020” хэсэгчилсэн арга хэмжээ энэ оны 10 дугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм.
Сэтгэгдэл үлдээх