Наймдугаар сарын 20-оос зарим дүүргийн цахилгаан тасалдах талаар УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-аас дараах мэдээллийг өглөө.
“ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-аас хэрэгжүүлж буй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын ажлын хүрээнд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 06:00-21:00 хооронд Зуслан чиглэлд Шарга морьт, Жигжид, Санзай, Гүнт, Гоодой, Баянбулаг, Майхан толгой, Хадат, Сэлх, 7 буудал, Чингэлтэй, Ар согоот, Салхит, Дамбадаржаа, Сүхбаатар дүүргийн 9, 13, 15, 16, 19, 20–р хороо, Чингэлтэй дүүргийн 15, 16, 17, 19, 20-р хороо, Баянгол дүүргийн 22, 23-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 28-р хороо, Буман-Өлзий хороолол, Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, Ганц худаг орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах болсныг мэдэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх