Энэ жил нийтдээ 1.2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллах болно

Нийслэлд 2020-2021 оны өвөл шахмал түлш борлуулах 1,000 орчим цэг ажиллах талаар Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Д.Минья мэдээлэв.

"Одоогоор 40,000 тонн сайжруулсан шахмал түлш нөөцөнд байна"

Тэрбээр “Тавантолгой түлш компани энэ жил Налайх дүүрэгт нийслэлийн зүүн бүсийн шахмал түлшний зургаан шугамыг шинээр ашиглалтад оруулна. Ингэснээр ирэх өвөл гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхийн хэрэгцээг хоёр үйлдвэрийн нийт 18 шугамаар ханган ажиллах боломжтой болж байна. Тавантолгой түлш ХХК одоогоор 40,000 тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Үүнийг аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн.Тиймээс энэ жил нийтдээ 1.2 сая тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллах болно.

Бид энэ жил шахмал түлш борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, 1,000 орчим цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Борлуулалтын цэг ажиллуулах сонирхолтой иргэд бидэнтэй 70119400 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой” гэв.

Үргэлжлүүлэн "Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд бид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагуудад сайжруулсан шахмал түлшийг хүргэх юм.

Тодруулбал, энэ жилээс

  • 16-100 киловатт хүртэл хүчин чадалтай халаалтын зуухтай 1,800 ААН, 
  • 100-аас дээш киловаттын хүчин чадал бүхий зуухтай 104 ААН-д Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран гуравласан гэрээ байгуулан шахмал түлшийг нийлүүлэн ажиллахаар болсон

Тиймээс дээрх 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qqgyic

atorvastatin 80mg price <a href="https://lipiws.top/">buy lipitor without prescription</a> lipitor 20mg sale