Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй

 Оросын сөрөг хүчний удирдагч, улстөрч Алексей Навальныйгийн бие гэнэт муудсаны улмаас Томскоос Москва руу чиглэн нисч явсан онгоц Омск хотноо яаралтай газардсан байна. Онгоц газардсаны дараа Омск хотын түргэн тусламжийн машинаар Навальныйг эмнэлэг хүргэжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Оросын сөрөг хүчний гол төлөөлөгч болох Навальныйг хордуулсан байж болзошгүй гэнэ. Онгоц хөөрөхөөс өмнө Навальныйд ямар нэг шинж тэмдэг илрээгүй, нислэгийн өмнө онгоцны буудал дээр ганц аяга цай уусан, тиймээс зориуд хордуулсан байж болзошгүй гэж хэвлэлийн төлөөлөгч Ярмыш мэдэгдсэн байна.

             Владимир Путиний өөдөөс зоригтой дуугардаг нэг л хүн бий. Тэр бол Алексей Навальный юм.

Тэр 2009 оноос эхлэн Оросын улс төрийн булхай бүхнийг дэлгэхээр микро блог ашиглаж, дэлхий дахинд дуу хоолойгоо хүргэхээр хичээж эхэлсэн. Тэрбээр 2012 оны парламентын сонгуульд “Путингүй Орос орон” хө-дөлгөөнийг санаачлан Төрийн Думын өөдөөс “Гудамжны” гэх тодотгол¬той сөрөг хүчин бий болгосон юм. Үүнийхээ төлөө Алексей “Жагсаал цуглаан турхирагч”, “Нийгмийн дайсан” бүр сүүлдээ “авлигач” зэрэг цол, хэргэм хүртэж, олон арван удаа шоронгийн хаалга татсан. Гэхдээ л Навальный хэнд ч бууж өгөөгүй төдийгүй Путиний эсрэг удаан хугацаанд оршин тогтнож буй сөрөг хүчин.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Daffxf

buy lipitor 20mg <a href="https://lipiws.top/">order lipitor pill</a> buy generic atorvastatin