Олон сарын турш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19-ийг үүсгэдэг коронавирусийн гарал үүслийг олох зорилгоор Хятад руу шинжээчдийн баг илгээсээр байгаа юм. Гол зорилго нь эмгэг үүсгэгчийг олж тогтоох юм. ДЭМБ-ын таамаглаж байгаагаар коронавирус нь өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийнх юм. Судлаачдын тооцоолсноор хүний биед халдварлах магадлалтай нэг саяас ч олон төрлийн вирус байдаг аж. Сингапурын Дуке-Нусын анагаах ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын судлаачид коронавирусийг амьсгалын замын цочмог хам шинж буюу SARS-тай нэг төрлийнх гэж үзэн сарьсан багваахайнаас үүссэн байж магадгүй гэх таамаглал дэвшүүлсэн юм.
Сүүлийн 50 жилийн хугацаанд илрүүлсэн вирусийн гаралтай халдварт өвчний 70 орчим хувь нь амьтдаас хүнд халдварласан байдаг. Эбола, Нипа, Мерс зэрэг хор хөнөөл ихтэй олон вирус сарьсан багваахайнаас үүсэлтэй нь тогтоогдоод байгаа. Түүнчлэн Ковид-19-ийг үүсгэсэн вирус нь сарьсан багваахайгаас үүссэн байх магадлалтай ч яаж, хэрхэн дамжсан нь одоо болтол тодорхойгүй хэвээр байна.
АНУ-ын санхүүжүүлдэг PREDICT төслийн судлаачид тахлын эх үүсвэр болсон вирусийг олохын тулд судалгаа хийж үзэхэд Хятадын баруун өмнөд хэсэгт агуйд амьдардаг сарьсан багваахайнаас олдсон вирустай нэлээд ижил төстэй байжээ.
Сэтгэгдэл үлдээх