Судалгаа: Эмэгтэй удирдагчид болзошгүй аюулын үед хурдан, шийдэмгий арга хэмжээ авдаг

  Эмэгтэй удирдагчид коронавирусийн эсрэг эрчүүдтэйгээ харьцуулахад илүү сайн ажиллаж байсан нь судалгаагаар харагджээ.

 

Эмэгтэй удирдагчтай улс орнууд, тухайлбал, Герман болон Шинэ Зеланд зэрэг орон коронавирусээс урьдчилан сэргийлэх идэвхтэй бодлогын ачаар дунджаас хоёр дахин бага хохирол амссан байна.

Судалгааны багийг тэргүүлсэн профессор Суприя Гарикипати "Судалгааны үр дүнгээс харахад эмэгтэй удирдагчид болзошгүй аюулын үед илүү хурдан, шийдэмгий арга хэмжээ авч байсан. Ингэснээр эдийн засгийн урт хугацааны сөрөг үр дагавраас сэргийлж, эндэгсдийн тоо ч бусад оронтой харьцуулахад бага байсан”гэдгийг онцолжээ. Судалгаанд дэлхийн 194 орон хамрагдсан бөгөөд судлаачид тухайн улсын ДНБ, нийт хүн ам, хүн амын нягтрал, өндөр настай оршин суугчдын эзлэх хувь, нэг хүнд ногдох эрүүл мэндийн жилийн зардал, олон улсын аялал жуулчлалын нээлттэй байдал, нийгмийн хүйсийн тэгш байдлыг харгалзан үзжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Puzqzz

order lipitor 80mg generic <a href="https://lipiws.top/">lipitor sale</a> buy atorvastatin 80mg pills