Нүүр хуудас Мэдээ Аялгуу тансаг эх хэлнийхээ төлөө эмэгтэйчүүд бид нэгдэж байна

Аялгуу тансаг эх хэлнийхээ төлөө эмэгтэйчүүд бид нэгдэж байна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд эмэгтэйчүүд нэгдэн “Хэлмэгдсэн монгол бичиг мину” нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд үндэсний хувцсаар ижилссэн Нийслэлийн боловсролын байгууллагын эх хэлний багш нар билгүүн номч Б.Ренчин гуайн “Монгол хэл” шүлгийг уншсан юм.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Д.ЧОЙНЯМ:

-Босоо монгол бичгийг 1944 онд уйгаржин бичгээс халж, Ардын намын засгийн газар крилл үсэгт хөрвүүлсэн нь үндэсний хэл соёлын түүхэн өвийг олон нийтэд таниулахад сөргөөр нөлөөлсөн гэж үздэг. Өнөөдөр босоо монгол бичиг хэлмэгдсэн өдөр. Тийм учраас бид энэхүү түүх соёлын үнэт өв өө ЮНЕСКО-д бүртгүүлэх хүртэл анхаарал хандуулан олон нийттэй хамтран ажиллаж байна.

Монголын радиогийн нэвтрүүлэгч Б.ОЮУНЧИМЭГ:

 

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Бид үр хүүхдээ хайрладаг шиг эх хэлнийхээ дархлааг мөн хадгалж, хайрлах хэрэгтэй цаг үе ирээд байна. Сонсож, уншихад нүд чих баясгадаг аялгуу тансаг эх хэл маань өдрөөс өдөрт хэрэглэгдэхгүй болж, уйгаржин бичгээ мэдэх хүн ховордож байгаа учир ээжүүд, эмэгтэйчүүд бид нэгдэн, өнөөдөр энэхүү нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэхүү нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулагчид "Цаашид энэхүү нөлөөллийн арга хэмжээ ЮНЕСКО-Д монгол хэл, бичгийн соёлыг бүртгүүлэх хүртэл олон нийтийн дунд давалгаа үүсгэн үргэлжлэх болно" гэж хэллээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү