Нүүр хуудас Мэдээ Коронавирусээр нас барсан хүний тоо 900 мянга давлаа

Коронавирусээр нас барсан хүний тоо 900 мянга давлаа

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Дэлхий даяар коронавируст цар тахлын халдвараар нас барсан хүний тоо өнөөдөр (2020.09.10) 900 мянга давжээ. Халдвар авсан нийт хүний тоо 28 саяд хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 20,1 сая болжээ.

АНУ-ын хувьд 6,3 сая хүн халдвар авч, 190 мянган хүн нас барж, дэлхийд халдвар авсан болон нас барсан хүнийхээ тоогоор тэргүүлж байна.

Бразил улсад 170 мянган хүн коронавирусийн улмаас нас барж, АНУ-ын дараа нас баралтаар хоёрдугаарт бичигдэж байгаа бол Энэтхэг улсад 74 мянган хүн нас барж, гуравт жагсч буй юм. Энэтхэг улсад өнгөрсөн Даваа гаригт коронавирусийн 90,8 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсын хувьд цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Одоогоор Энэтхэг улсад 4,1 сая, Бразилд 4,3 сая хүн коронавирусийн халдвар аваад байна. Энэтхэгт нас баралтын түвшин ойролцоогоор нэг хувь байгаа бол Бразил, АНУ-д гурван хувьтай байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү