2200 жилийн настай анатомийн бичмэл олжээ

БНХАУ-ын Чанша хотын хуучин булшнаас  2200 жилийн өмнө  торгон дээр бичсэн  бичмэлүүд олджээ.

 

The Anatomical Record сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны ажилд бичсэнээр энэ нь  хамгийн эртний гэж бүртгэгдсэн анатомийн зурагтай ном байж болзошгүй  гэнэ. Энэ цуврал гар бичмэлийг 1970 оны эхээр Мавандуйгийн  археологийн газраас олдсон хүний биеийн бүтцийн системчилсэн сургалтад түшиглэсэн анхны анатомийн зурагнуудын нэг гэж үзэж байгаа юм. Торгон дээр бичсэн номонд хүний биеийн бүтцийг 11 хэсэгт хувааснаас гадна тус бүр ямар нэг өвчинтэй холбоотой байдаг гэж тодорхойлжээ. Эрдэмтэд гар бичмэл дэх мэдээллийг судалж, орчуулсны дараа хүний бие махбодын дагуу судас, мэдрэлийн судлууд байрладаг талаар бичсэнийг олж илрүүлсэн байна. Мөн  энэ гар бичмэлүүд нь  тайлбарыг тааруухан хийвэл анзаарагдахгүй өнгөрч болно. Тиймээс  эхний ээлжид  эх хэлээр нь унших, бичмэлд хамаарах бүтцийг шалгах боломж олгох анатомийн судалгааг хийх хэрэгтэй гэжээ.

Сэтгэгдэл үлдээх