ОБЕГ: Говь-Алтай аймагт сураггүй болсон иргэнийг айлаас олжээ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Цахир тэх” гэдэг газар тус сумын харьяат малчин А /31 настай, эрэгтэй/ энэ сарын 7-ны өдрийн 10:00 цагийн орчимд адуугаа “Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг ирүүлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид есдүгээр сарын 10-нд эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 13:30 цагт Есөнбулаг сум Жаргалант багийн иргэн А-гийн гэрээс эсэн мэнд олж аймгийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл үлдээх