Нүүр хуудас Мэдээ Рио Тинтогийн гутамшигт үйлдэл Монголд сургамж болох уу?

Рио Тинтогийн гутамшигт үйлдэл Монголд сургамж болох уу?

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Рио Тинтогийн ТУЗ-ийн гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жакийг огцруулахаар боллоо. Австралийн уугуул иргэдийн 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг уурхайн тэсэлгээний үеэр сүйтгэсэн нь шүүмжлэл дагуулж байсан юм.

Уул уурхайн том корпораци ийнхүү соёлын өвд хүндэтгэлгүй, дээрэнгүй хандсан нь нутгийн иргэдийн зүгээс болон олон улсад маш их эсэргүүцэлтэй тулж байсан юм. Энэ үйлдлийг дэлхий нийт цочирдон хүлээж авсан бөгөөд, гутамшигт, ичгүүргүй гэж тодорхойлж байгаа юм.

 Рио Тинтогийн удирдлага өөрчлөгдсөн энэ үйл явц Оюу Толгойн бүтээн байгуулалтад эерэгээр буюу манай улсад ашигтай байдлаар нөлөөлөх болов уу гэж салбарын зарим мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь энэ нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд нэг сургамж болж, ахиц гарах болов уу гэж хүлээж байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү