Оросоос импортолсон бүтээгдэхүүнээс коронавирус

    Хятадын зүүн хойд Жилин мужид импортоор орж ирсэн наймаалжны сав баглаа боодлоос коронавирус илэрсэн байна. Тиймээс Фую хотын эрүүл мэндийн байгууллагууд ням гарагт буюу өчигдөр наймаалж, арваалж худалдаж авсан бүх хүмүүст хандан сайн дураараа шинжилгээ өгөхийг уриалаад байгаа аж. БНХАУ-ын Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх албанаас мэдээлж буйгаар коронавирус илэрсэн далайн гаралтай бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортолсон байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын гаалийн байгууллагаас импортын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн бол долоо хоног, хэрэв ханган нийлүүлэгчийн бүтээгдэхүүнээс гурав дахь удаагаа буюу түүнээс олон удаа коронавирус илэрвэл үйл ажиллагааг нь сар болон үүнээс дээш хугацаагаар зогсоохоо мэдэгдээд байна. БНХАУ-д коронавирусийн халдварын тохиолдол эрс буураад байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт ердөө 10 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн үед тус улсад бүртгэгдэж буй тохиолдлын дийлэнх нь зөөвөрлөгдөн буюу гаднын улсаас ирсэн хүмүүсээс илэрч байгаа юм.

 

Хятадад өнгөрсөн наймдугаар сард импортын хөлдөөсөн хүнснээс мөн л вирус илэрсэн билээ. Гэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19-ийг импортын хүнс, сав баглаа боодлоор дамжих боломжгүй гэж мэдэгдээд байгаа юм

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Abbaqs

order lipitor 10mg generic <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg online</a> lipitor 20mg over the counter