Гадаадын санхүүгийн фирмүүд БНСУ-аас

   Гадаадын санхүүгийн фирмүүд Солонгосоос тасралтгүй гарч байгаа бөгөөд тэднийг дүрвэхэд юу нөлөөлж байгаа нь тус улсын Засгийн газрын анхаарлыг ихээхэн татаж байна.

 

“Goldman Sachs”, “Barclays”, UBS болон “Royal Bank of Scotland” тэргүүтэй олон тооны гадаадын банк БНСУ-г орхиод байна. Харин Сөүлд үлдсэн гадаадын санхүүгийн фирмүүд салбарынхаа тоог бууруулж, ажиллах хүчээ цомхотгох замаар зардлаа бууруулахыг эрмэлзэж байна.

“Citibank” өнгөрсөн онд төв байр нь байрлаж байсан барилгаа зарж, олон салбараа хаажээ. Дойче Секьюритиз ажилчдынхаа тоог эрс багасгасан бөгөөд он гарснаас хойш 7.97 тэрбум воны алдагдал хүлээсэн байна. АНУ-д төвтэй “Prudential Financial” групп энэ оны эхээр Солонгос дахь салбараа KB Financial Group-т заржээ. Гадаадын пүүсүүд ийнхүү БНСУ-ыг орхиж буйг Мүн Жэ Иний засаг захиргааны бодлого, тухайлбал долоо хоногт 52 цаг ажиллах ёстой гэсэн журам аж. Гэхдээ тус улс хөдөлмөрийн хатуу зах зээлээрээ алдартай. Түүнчлэн гадаадын пүүсүүд тус улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч буй саадаар хэлний бэрхшээлийг нэрлэжээ. Үүнээс гадна санхүүгийн эрх бүхий байгууллагууд зохицуулалтын саад бэрхшээл, татварын хөнгөлөлт дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрдөг боловч сүүлийн хэдэн арван жилд Засгийн газрууд санхүүгийн төвүүдийг бий болгох санаачилга гаргасан ч дорвитой ажил хийгдээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Elcwmh

buy atorvastatin 80mg online cheap <a href="https://lipiws.top/">generic atorvastatin 80mg</a> brand lipitor 80mg