Фургон маань ийнхүү 40 жилийн дараа шинэ загвараа танилцууллаа

Фургон маань ийнхүү 40 жилийн дараа шинэчилэгдэж илүү загварлаг мөн туулах чадвар сайтай болсон байна.

Тодруулбал, Ульяновскийн авто машин үйлдвэрлэгч шинэ фургон машиныг «Буханка» УАЗ-452 нэртэйгээр гаргахаар төлөвлөж, загвараа танилцуулаад байгаа юм.

1941 онд СССР москвагаас үйлдвэрүүдыг тусгаарлах тогтоол гарсан байна. Эндээс бидний мэдэх УАЗ буюу Ульяновскийн авто үйлдвэрийн түүх эхэлсэн байна.

Дэлхийн 2 р дайны үед Ульяновский автозавод нь улаан армийн ашиг сонирхолд зориулан агаарын бөмбөг үйлдвэрлэх зориулалттай байгуулагдсан бөгөөд 1942 он хүртэл УАЗ гэх машин үйлдвэрлэгдэж эхлээгүй байлаа. Учир нь энэ үед Ульяновский авто завод нь Завод имени Сталина буюу ЗИС-ын нэг хэсэг байлаа.

Тун удалгүй 1942 оны хавар анхны ЗИС-5 машин үйлдвэрлэгдсэн байна. Улмаар үйлвэрлэл сайжирч өдөрт 30 машин үйлвэрлэх хүчин чадалтай болсон байна. 1943 онд Ульяновский авто завод ЗИС ээс тусгаарлагдан үйл ажиллаггаагаа явуулж цоо шинэ модель болох УльЗИС-253 үйлдвэрлэж эхэлжээ. 1944 онд Ульяновский авто завод ЗИС-5 үйлдвэрлэх эрхээ Уральский авто заводад өгсөн байна. 1947 онд ГАЗ-AA туршилтын загварыг үйлдвэрлэж эхэлжээ. 1955 онд Ульяновский авто завод ГАЗ-69 машиныг үйдвэрлэж мөн ГАЗ-69А чиргүүлийн хамт үйлдвэрлэв.

Үүнээс хойш 1 жилийн дараа буюу 1956 оноос эхлэн УАЗ машинуудаа хилээр экспортлож эхэлсэн байна. 1959 оны сүүл гэхэд Ульяновский авто заводоос 22 улс машин худалдан авч байж. 1961 онд Ульяновский авто завод анхны битүү бүхээгтэй машин үйлдвэрлэж эхлэн улмаар сайжруулан москвад болсон олон улсын үзэсгэлэнд оролцон алтан медаль хүртсэн нь бидний мэдэх УАЗ-452 (Фургон) загвар байлаа.

Сэтгэгдэл үлдээх