Нүүр хуудас Мэдээ 2000 жилийн өмнө дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн хүний гавлын яснаас тархины эсийг илрүүлжээ

2000 жилийн өмнө дэлбэрэлтэд өртөж амь үрэгдсэн хүний гавлын яснаас тархины эсийг илрүүлжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Везувий уулын дэлбэрэлтэд өртөж нас барсан эрэгтэйн тархины эсийг Италийн судлаачдын баг бүтнээр нь илрүүлжээ.

МЭӨ 79 онд галт уулын дэлбэрэлтэд өртөж үнсэнд булагдсан Херкуланеум хотод судалгаа хийх явцад тус олдворыг илрүүлсэн байна. Нас барсан эрэгтэй нь ойролцоогоор 25 настай байсан төдийгүй, орон дээр нүүрээ дарж доошоо харж хэвтсэн байдалтай нас барсан байжээ.

Мөн тус  гавлын ясан дотроос гялалзсан шилэн материал илэрсэн байна. Судалгааны ажлыг удирдсан антропологич Пьер Паоло Петроне үүнийг тайлбарлахдаа “Тархины шил мэт гялалзаж буй хэсэг нь хүчтэй халуунаас үүссэн. Галт уулын дэлбэрэлтэд өртсөний дараа тархи эхлээд шингэрч, улмаар буцах хөрөхдөө шилэн материал болж хувиргасан байх” гэжээ.

Гагцхүү тэрхүү тархины шилэн хэсэгт электрон микроскопыг ашиглан шинжилгээ хийж маш сайн хадгалагдсан тархины эсүүдийг олсон байна. Судлаачдын багийн үзэж буйгаар энэ нь урьд өмнө нь хэзээ ч илэрч байгаагүй төгс хадгалагдсан эс аж. Тус тархины эсэд судалгаа хийснээр өмнөх үеийн хүмүүсийг судлах боломж нээгдэж байна хэмээн эрдэмтэд үзэж байна.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү