НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг тохиолдуулан Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн галын автомашины жолооч, дэд ахлагч Т.Саруулбаатарыг шинэ байшинтай болгожээ.
Онцгой байдлын алба хаагчид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан, 9х7 метр харьцаатай байшин барьж, түлхүүрийг нь гардуулсан байна. Дэд ахлагч Т.Саруулбаатар нь Онцгой байдлын байгууллагад хоёр дахь жилдээ ажиллаж байгаа залуу боловсон хүчин юм. Тэрээр эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байна
Сэтгэгдэл үлдээх