АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлэгт гурав хоног эмчлүүлснийхээ дараа эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэн иржээ.
Тэрбээр “Миний бие сайн байгаа. Коронавирусээс битгий ай. Энэ вирусээр амьдралаа бүү удирдуул” хэмээн Твиттертээ бичсэн байна.
Дональд Трамп Цагаан ордонд нисдэг тэргээр ирснийхээ дараа Труманы тагтан дээр ганцаараа гарч амны хаалтаа авчээ. Тэрбээр удахгүй сонгуулийн өмнөх кампанит ажилдаа орохоор бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл үлдээх