Нүүр хуудас Мэдээ Энэ жил өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд тэрбум 960 сая төгрөг төсөвлөжээ

Энэ жил өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд тэрбум 960 сая төгрөг төсөвлөжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Өнгөрсөн өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байсан. Улмаар цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас 113 мянга гаруй толгой мал хорогдсон юм. Тэгвэл энэ жил ихэнх нутгаар дунджийн орчим, Их нуруудын хотгор, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсаар болон Хэнтий нуруу, Дорнод Монголын талын хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5°C–аар хүйтэн байх төлөвтэй байна. Иймд, Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2020.10.14/ зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.

Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргах юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү