Нүүр хуудас Мэдээ Таван настай, монгол хүү Кайманы арлаас эрүүл болоод ирнэ

Таван настай, монгол хүү Кайманы арлаас эрүүл болоод ирнэ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Монголын алслагдмал аймгийн малчин хүү Ч.Алтангэрэл сайн санаат хүмүүсийн ачаар Их Британийн харъяа Кайманы аралд очин, амь аврах хагалгаанд оржээ. Таван настай Ч.Алтангэрэл өнгөрсөн нэгдүгээр сард тус аралд очсоноосоо хойш цар тахал, газар хөдлөлт, далайн шуурганы аюултай нүүр тулсан ч зүрхний хагалгаа нь амжилттай болсон аж. Тэрбээр Даваа гаригт эмнэлгээс гарсан боловч үргэлжлүүлэн сар гарангийн хугацаанд Кайманы аралд саатах гэнэ. Түүний хагалгааны зардлыг олон улсын сайн санааны “Samaritan’s Purse” байгууллагаас даасан байна.

 

Коронавирусийн цар тахлын улмаас тус аралд хөл хорио тогтооход Ч.Алтангэрэлийн ээж нутагтаа буцаж чадахгүй болохоос ихэд айснаа ярьжээ. Түүнчлэн хүүгийнх нь шүд өвчтэй байснаас зүрхний хагалгаа нь удаан хойшилсон тухай ээж нь ярив. Хагалгаа өнгөрсөн есдүгээр сарын эхээр болсон аж. “Эрүүл хот” эмнэлгийн зүрхний мэс засалч Шрипадх Упадхяа хүүгийн талаар ярихдаа “Аагий бол таван настай гайхалтай хүү. Тэр гэртээ харихад бэлэн болсон. Эрч хүчтэй, сэргэлэн хүү болохоор мэс заслын дараа хурдан тэнхэрч байна. Одоо хүү алзахгүй ээ. Түүнийг том болоод онцгой, сайхан сэтгэлтэй хүн болоосой гэж хүсч байна” хэмээжээ.

Ээж, хүү хоёрыг тус арлын оршин суугч Ловениа ба Мариа Эбанкс нар гэртээ байлган тусалж дэмжжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү