Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ

Арванхоёрдугаар сараас эхлэн Монгол орны ихэнх нутгаар эрч хүйтэрч өдөртөө 25-30 градус хүйтэн байна гэх мэдээлэл цахим орчинд тархжээ. Уг мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас няцааж, мэргэжлийн байгууллагууд ийм мэдээлэл түгээгээгүй хэмээв.

Тодруулбал, Цаг агаар эрс хүйтрэх талаарх мэдээлэл нь энэ сараас нийгмийн сүлжээгээр тархжээ. Цаг уурын байгууллагаас ийм мэдээлэл гаргаагүй бөгөөд иргэд та бүхэн энэ мэдээллийг цааш түгээхгүй байхыг хүсэж байна. Түүнчлэн олон нийтийг баталгаат эх сурвалжийн үнэн бодит мэдээ, мэдээллийг өөрийн амьдралдаа хэрэглэж хэвшихийг ЦУОШГ-аас зөвлөж байна.

 

‼️ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ. Доорх мэдээлэл нь 10 дугаар сар гарснаас хойш олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ...

Posted by Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл on Sunday, October 18, 2020

 

Сэтгэгдэл үлдээх